\"ХҮЧИНДЭХ\" ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

A- A A+
\

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Л.Соёмбо 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр "Авто радио” 96.3 фм-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл буюу "Хүчиндэх” гэмт хэргийн талаархи ойлголт болон уг гэмт хэргийн гаралт ихсэж байгаа шалтгаан, нөхцөлд прокурорын байгууллагаас хийгдсэн судалгааг танилцуулж, дээрхи төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи зөвлөмж ярилцлагыг өглөө.

2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 549 хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж 115 хэрэг шүүхэд хаалттайгаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 337 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж 76 хэрэг шүүхэд хаалттайгаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд баар, цэнгээний газарт болон зочид буудалд энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй үйлдэгдэж байгаа ба Нийслэлийн Баянгол дүүрэгт л гэхэд 175 зочид буудал, 253 баар цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтанд хянагдаж буй хүчингийн гэмт хэрэгт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 15 этгээд холбогдон шалгагдаж байгаагаас 8 хэрэг шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдээд байна.