ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Чинзориг, Л.Соёмбо нар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 120 гаруй эмч, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, сургалт зохион байгуулж ажилласан байна.

 

Энэ үеэр прокурорууд тус эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, ажилтнуудын зүгээс тавьсан асуултанд хариулж тэдэнд хуулийн байгуулагатай хэрхэн хамтарч ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дотооддоо хэрхэн зохион байгуулж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллажээ.

Цаашид тус прокурорын газраас эмнэлгийн байгууллагын хүрээнд ихээр үйлдэгдэх болсон хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон эмнэлгүүдэд өмчийн хэлбэр харгалзахгүй яриа таниулга хийж, сургалт зохион байгуулахаар төлөвлөн байгаа ажээ.