ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН   СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

 

Монгол улсын Засгийн газраас жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр” болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад 2016 оны 08 дугаар сарын 03–ны өдөр "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд аймгийн болон Мандал, Сайхан сумын Онцгой байдлын газар, хэсгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 4 албан хаагч, прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд хамрагдсан байна.

Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж сонирхсон асуултандаа хариулт авсанаас гадна прокурорын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар сурталчилан цаашид галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих, ой, хээрийн түймэр тавих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч санамж, зөвлөмж гаргахаар болжээ.