“ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ФМ, РАДИОГООР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

A- A A+
“ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ФМ, РАДИОГООР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Авторадио 96.3 фм-ээр Нийслэлийн хэмжээнд барилгын үйлдвэрлэлийн ажил үйлчилгээ идэвхижсэнтэй холбоотойгоор "Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчих тухай” Эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултанд хариулт өглөө.

 

Хан-Уул дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэрэг 2013 оноос хойш 116 гарсан ба үүнээс 2015 онд 32, 2016 онд 13 хэрэг гарсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэг 2013 оноос хойших хугацаанд 10 хэрэг гарсан байх бөгөөд үүнээс 2015 онд 1 гарсан бол 2016 онд энэ төрлийн гэмт хэрэг гараагүй нь буурсан үзүүлэлтэй байна.

Тухайн нэвтрүүлгийн үеэр аж ахуйн нэгж, албан байгууллагад ажиллагсад нь хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, шаардлага хангасан ажлын байранд ажиллах, ажил олгогч талаас үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт, явуулах, энэ чиглэлээр мэдлэгийн түвшинг жил бүр шалгаж байх, зааварчлагаа тогтмол өгөх, ажилтныажил үүргээ гүйцэтгэхэд ажлын тусгайхувцас, хамгаалах хэрэгсэлээр үнэ төлбөргүй хангах, хяналт тавих зэрэг үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг сануулжээ.