Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасагдсан ялтнуудад хяналтын хувийн хэрэг нээж хяналт тавин ажиллаж байгаа боловч тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журмын 1.12, 3.1.13 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй тул зөрчлийг арилгуулж арга хэмжээ тооцуулахаар прокурорын шаардлага бичжээ.
Мөн шалгалтын мөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газартай хамтран тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаар шийтгэгдсэн ялтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, захиргааны зөрчилд холбогдвол хорих ял биечлэн эдлэх талаар мэдээлэл хийж, орон нутгийн "Сама” телевизэд мэдээлэл өгч, шалгалтын дүнг албан хаагч нарт танилцуулан ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба