\"ПРОКУРОРЫН ЦОМ\" ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

A- A A+
\

"Прокурорын албаны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 08-р сарын 11-ны өдөр хуулийн байгууллагын ажилтнуудын дунд "Прокурорын цом" шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий прокурор 2015 оны Б/224 тоот тушаал гаргаж жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон энэхүү тэмцээнд Шүүх, Прокурор, Цагдаа, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Авлигтай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт 40 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьсон ба урилгаар өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байсан УИХ-ын гишүүд болон ахмад прокурорууд оролцсон юм.

Тэмцээний дүн гарахад :

1-р байр - О.Хадбаатар - Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах прокурор /шатрын спортын мастер/

2-р байр - Ц.Мөнхбат - УЕПГ-ын ЯЭАХТХ-ын дарга /шатрын спортын дэд мастер/

3-р байр - Т.Сайнбаяр - Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Тусгай байр

1. Г.Энхтүвшин - Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч/дэд мастер/

2. Ж.Дорж - УЕПГ-ын жолооч

3. Б.Дамба - Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар тус тус хүртлээ.