“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЖ “АХА” ТЭМЦЭЭН ЯВУУЛЖЭЭ

A- A A+
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЖ  “АХА” ТЭМЦЭЭН ЯВУУЛЖЭЭ

 

Ховд аймгийн Прокурорын газраас "Прокурорын албаны өдөр” 8 дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв зах дээр "Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний үеэр иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон аймгийн Прокурорын газрын талаарх 2 төрлийн 800 гаруй ширхэг танилцуулга, зөвлөмж тарааж, зөвлөгөө өгч, хөгжөөнт цэнгээнт, танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг зохион байгуулж, "Тэргүүн” байр эзэлсэн оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өгсөн ба Орлогч прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б.Цогтбадрах орон нутгийн "Ховд”, "Жаргалант” телевизүүдэд мэдээлэл өгсөн байна.

Мөн "Прокурорын албаны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ахмад ажилтан О.Долгороор түүний ажил үйлс, аймгийн Прокурорын газрын түүхэн замналын талаар прокурор, ажилтнуудад ярилцлага хийлгэжээ.