Тэмцээнд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Гал унтраах аврах 38-р ангийн Ховд аймгийн Булган сум дахь хэлтэс, Зэвсэгт хүчний 305 дугаар анги, Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газар зэрэг 11 байгууллагынтөлөөлөл 11 тамирчин хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлдсөнөөс:
тэргүүн байрыг : Зэвсэгт хүчний 305 дугаар ангийн тамирчин ахлагч Б.Пунцагдаш,
дэд байрыг : Гал унтраах аврах 38-р ангийн Ховд аймгийн Булган сум дахь хэлтсийн тамирчин онцгой байдлын ахлагч Д.Очбадрах,
гутгаар байрыг : Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн тамирчин цагдаагийн дэд ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар эзэлж алт, мөнгө, хүрэл медиаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба