“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР\"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХОЛИМОГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР\

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 08 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Завхан аймгийн прокурорын газраас 2016 оны 08 дугаар сарын 13-ний өдөр иргэд, байгууллагуудын дунд нээлттэй "Холимог гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээнд нийт 8 баг оролцсоноос Аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын баг 1 дүгээр байр, Жавхлант цогцолбор сургуулийн баг 2 дугаар байр, Аймгийн Цагдаагийн газрын баг 3 дугаар байрыг тус тус эзэлж "Өргөмжлөл, мөнгөн шагналаар” шагнагджээ.

Тэмцээний үеэр нийт оролцогчдод Прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч боршур, материал тарааж ажилласан байна.