Шалгалтаар тус байгууллагын төлөвлөсөн ажил түүний биелэлтийн байдалтай нэг бүрчлэн материалаар нь тулган танилцахад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлыг төлөвлөгөөнд хэт ерөнхий байдлаар тусгасан, шинээр батлагдан гарсан хуулиудаар яриа таниулга 1 удаа хийсэн нь урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдалыг давтан гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авах талаар мэдэгдэл бичиж хүргүүлж, цаашид бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх ажлуудыг судалгаанд тулгуурлан жил, улирал, сараар хийгдэхээр хугацааг тодорхой зааж ажлуудыг оновчтой төлөвлөн хийх, хууль сахиулах байгууллагууд болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж төрөл бүрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уралдаан, аян, мэдээлэл сургалт зохион байгуулж, уг ажилд идэвхитэй оролцсон хүмүүсийг шалгаруулж тодорхой хэлбэрээр урамшуулж байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсөвтэй болоход санаачлага гаргаж ажиллах зэргээр тодорхой үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байна гэж дүгнэн тус байгууллагад мэдэгдэл хүргүүлж, шалгалтын дүнг байгууллагын хамт олонд танилцуулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба