Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг шалгалаа

A- A A+
Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг шалгалаа


Говьсүмбэр аймаг дахь прокурорын газраас  албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 08 дугаар сарын 15-наас 18-ны хооронд шалгаллаа.Шалгалтын явцад албадан ажил хийлгэх ялтай ялтнуудын шийтгэх тогтоолыг хүлээн авсан талаар байгууллагын дардас дараагүй, байгууллагын дарга цохолт хийхдээ огноо бичдэггүй, гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш хуулинд заасан хугацаа хэтрүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг үйлдэж хувийн хэрэг нээсэн, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь Сүмбэр сумын засаг даргатай "Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах талаар байгуулах гэрээ”-г байгуулан ажилласан боловч гэрээний үндэслэх хэсэгт журмын заалтыг буруу баримталсан,  цаг бүртгэгч нь цагийн бүртгэлийн хяналтын картанд гарын үсэг огт зураагүй, шийдвэр гүйцэтгэгч 30 цаг тутамд ялтны ажлын байрыг шалгаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтын дүнг хамтарсан хурлаар хэлэлцэж, илэрсэн зөрчил дутагдал, түүнийг арилгах арга замын талаар харилцан ярилцаж, прокурорын шаардлага бичиж, хариуг тооцхоор шийдвэрлэжээ.