“Прокурорын байгууллагуудын хооронд зохион байгуулагдах \" Спортын бага наадам-2016” тэмцээний бэлтгэлд гарчээ

A- A A+
“Прокурорын байгууллагуудын хооронд зохион байгуулагдах \

Говьсүмбэр аймгийн прокурорын газар Биеийн тамир, спортын зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Спортын бага наадам-2016” тэмцээнд амжилттай оролцох ажлын хүрээнд хамт олны дундаас шилдэг тамирчдыг тодруулах зорилгоор спортын наадмын ганцаарчилсан төрлүүд болох шатар, даам, снукер биллъяард, ширээний теннисны тэмцээнийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулжээ.
Тэмцээнд Прокурор, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд хамт олноо тэргүүлсэн тамирчдад батламж, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулан цаашдын тэмцээнд амжилттай оролцох итгэл хүлээлгэсэн байна.