Баянгол дүүргийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээндаялал зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 29-ний өдрүүдэд Дэлхийн энергийн төвийн нэг болох Хамрын хийд болон Говьсүмбэр аймаг, Хаялга нуур, Сайншанд хот, БНХАУ-ын Эрээн хот руу аялал зохион байгуулж байгалийнөвөрмөц тогтоц бүхий газрууд, хөрш орны бүтээн байгуулалт соёлтой танилцсан байна.
Аялалын явцад Говьсүмбэр, Дорноговь аймгийн Замын-Үүд дахь Сум дундын прокурорын газрын хамт олон Баянгол дүүргийн прокурорын газрын хамт олныг хүлээн авч, дотно танилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба