Баянзүрх дүүргийн прокурор, ажилтан нарын дунд гүйлтийн тэмцээн зохион байгууллаа.

A- A A+
Баянзүрх дүүргийн прокурор, ажилтан нарын дунд  гүйлтийн тэмцээн зохион байгууллаа.
Прокурорын байгууллагууд удахгүй болох "Спортын бага наадам-2016” тэмцээны бэлтгэлдээ хэдийнээ гарчээ. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хамт олон тамирчдынхаа хурд, хүчний бэлтгэлийг хангах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ойрын зайн буюу 100 метрийн гүйлтийн тэмцээн зохион байгуулж, хамт олны аваргаа шалгарууллаа. Тус тэмцээнд эрэгтэй тамирчдаас туслах ажилтан Д.Отгонбаяр тэргүүн байр, удаах байранд хяналтын прокурор С.Цэрэндорж, эмэгтэй тамирчдаас архивч С.Минжин тэргүүн байр, удаах байранд туслах ажилтан С.Эрдэнэтуяа, Д.Хорлоо нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа.