Зөвлөгөөнд тус прокурорын газрын прокурорууд, аймгийн Цагдаагийн газрын тасаг албадын дарга, нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар хамрагдсан бөгөөд Аймгийн прокурор Т.Ууганбаатар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын чанар үр дүн, 2016 оны хагас жилийн тайлан мэдээ, түүнд дүн шинжилгээ хийсэн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ.
Харин Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч З.Баянжаргал эрүүгийн тасгаас түдгэлзүүлсэн хэрэг болон ажиллагаанд байгаа хэргүүдийн эзэн холбогдогчийг тогтоох ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, эрэн сурвалжлах ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Цолмонбаяр аймгийн хэмжээнд үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар тус тус илтгэл, мэдээлэл тавьж оролцсон байна.
Мөн хамтарсан зөвлөгөөний хүрээнд аймгийн хэмжээнд түдгэлзээтэй байгаа хэргүүдийг сэргээн шалгаж шийдвэрлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа эзэнгүй хэргүүдийг илрүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллах, шүүхээс болон прокурорын хяналтаас гологдлоор буцсан эрүүгийн хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагааны явц шийдвэрлэлтийн байдал, хэрэг гологдлоор буцах болсон шалтгаан нөхцлийг мөрдөн байцаагч, прокуроруудын ажлын хариуцлагатай холбон дүгнэн хэлэлцүүлжээ.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, цаашид хамтарсан сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах замаар эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх талаар санал, шүүмжлэл өрнүүлэн, 3 асуудлаар хамтарсан шийдвэр гарган, өдөр тумын үйл ажиллагаандаа нэг мөр ойлгож, хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба