ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЯН ЭХЛҮҮЛЖЭЭ

A- A A+
ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЯН ЭХЛҮҮЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн удирдлагууд болох дарга, дэд дарга, тасгийн дарга нар, ахлах мөрдөн байцаагч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр мөрдөн байцаалтын хугацаа сунган шалгаж байгаа хэргүүд болон Улс, Нийслэлийн прокурорын газрын давхар хяналтанд орсон хэрэг нэг бүрийг хэлэлцэж, түргэн шуурхай шийдвэрлэх талаар прокурор, мөрдөн байцаагч нарт үүрэг чиглэл өгчээ.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн боловч прокуророос эрэн сурвалжлах тогтоол бичигдсэн нэр бүхий эзэн холбогдогчтой хэргүүд болон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх хэсэгт заасан зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шалгаж шийдвэрлэх 1 сарын хугацаатай аяны хамтарсан удирдамжийг баталж, аяныг эхлүүлсэн байна.