Энэ үеэр 2016 онд шүүхээс буцсан хэргүүдийн талаар хэлтэс тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гарч байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны алдаа зөрчлийг, тодорхой хэргүүд дээр жишээ баримттай дурьдаж цаашид энэ зөрчлийг гаргахгүй байхад хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцож үүрэг чиглэл өгчээ.
Шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцах ажиллагаа нь прокурорын алдаанаас гадна мөрдөн байцаагч нарын ажлын хариуцлагатай бас холбоотой гэж үзэж цаашид хэрэг нь олон удаа шүүхээс буцсан мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарыг шүүхээс буцсан хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцуулж, сургалт явуулж байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн дүүргийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхэд Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсэн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох”-оор хуульчлагдсан тул тус шүүх дээр ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн харъяалалтай нэг талд нь төрийн эрх ашиг хөндөгдсөн иргэний нэхэмжлэлтэй хэргүүдэд прокурорыг оролцуулж байх талаар албан бичиг хүргүүлж иргэний хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба