ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудыг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах, бусад аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор сум дундын прокурорын газруудаа хамруулан нийт 28 прокурор, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Хамарын хийд болон Дорноговь, Говьсүмбэр аймаг, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд аялал зохион байгуулжээ.

Аялалын явцад Улаанбаатар хотоор дайрч өнгөрөхдөө Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцсан ба Замын үүд дэх Сум дундын прокурорын газрын прокуроруудтай хил орчмын нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил болсон байна.