ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОЙН ХҮРЭЭНД ЯВАГДСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОЙН ХҮРЭЭНД ЯВАГДСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн түүхт 55 жилийн ойн баяр хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын уралдаан тэмцээнд тус сум дундын прокурорын газрын баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцож гуравдугаар байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулсан байна.

Мөн дээрх ойн арга хэмжээний хүрээнд байгууллагуудын нийт албан хаагчдын дунд асуулт хариултын "АХА" тэмцээн явагдсан ба тэмцээнд тус прокурорын газрын ня-бо Л.Жаргал тэргүүн байранд шалгарч алтан медаль өргөмлөлийн эзэн болсон байна.