Сургалтыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59-р ангийн салаан захирагч Б.Амгаланзаяа, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Б.Батдорж нар явуулсан ба галын дохиоллын ажиллагаа болон гал унтраах бодисын цэнэгтэй эсэхийг тогтмол шалган, доош харуулж цэнэглэж байх, гал гарч байгаа үед галын голомтоос бус гал тархаж буй хэсгээс эхлэн хумьж унтраах, галын төрөл, гал гарах хүчин зүйлс, гал гарсан үед хэрхэн ажиллах, галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар онолын болон практик сургалт явуулсан нь сонирхолтой, үр дүнтэй ажил болжээ.
Мөн түүнчлэн тус газрын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ц.Амарсанаа байгууллагын галын аюулгүй байдлыг шалгаж цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж ажилласан байна.
Цаашид тус аймгийн прокурорын газраас гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг Онцгой байдлын газартай хамтран тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба