Хамтарсан зөвлөгөөнийг Аймгийн прокурор Г.Лхагвасүрэн баталсан хөтөлбөрийн дагуу удирдан явуулж орлогч прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Шинэбаяр, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, замын цагдаагийн тасгийн байцаагч, сумын хэсгийн төлөөлөгч нар тус тус оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцсан байна.
Тус зөвлөгөөнөөр Аймгийн прокурор Г.Лхагвасүрэн аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хяналтын ажлын чанар, үр дүнг 2016 оны эхний 8 сарын байдлаар судлан Улсын Ерөнхий прокурорын 2016 оны А/07 тушаалаар батлагдсан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
2016 оны эхний 8 сарын байдлаар дүгнэсэн ажлын үзүүлэлтийг өмнөх оны 3 дугаар улирлын байдалтай харьцуулан судалсны дүнд хангалтгүй түвшинд байгаа зарим ажлыг сайжруулах, нэмэгдүүлэх ажлын талаар аймгийн прокурорын газрын орлогч прокурор, хяналтын прокуроруудад "Ажил сайжруулах тухай” аймгийн прокурорын даалгавар мөн аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд чиглэл өгөх тухай” албан бичгээр 13 заалт бүхий чиглэл хүргүүлсэн байна.
Зөвлөгөөний хүрээнд тус прокурорын газар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагтай хийх зөвлөгөөн уулзалтыг сар бүрзохион байгуулж, тодорхой асуудлаа шийдвэрлэж байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнгийн байдалд тогтмол үнэлэлт өгч хэрэг нэг бүрийг ярилцаж шуурхай шийдвэрлэж байх, ажил сайжруулах зорилтыг хангаж хамтарсан болзолт уралдаан зохион байгуулах, ажлын хариуцлагын асуудлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба