ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 2,3 дугаар хэлтсийн хяналтанд байгаа шүүхээс хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэлтэс тус бүрт зохион байгуулсан байна.

Сургалтын төгсгөлд Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Ц.Батцэнгэл, хяналтын прокурор Б.Мэндсайхан нар сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар сурталчилан ажилласан байна.