АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аялал зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд аялал зохион байгуулжээ.

Аялалаар баруун хилийн тулгаралт болсон түүхт газар болох "Байтаг”-ийн өндөрлөг буюу "Арван баатарын өндөрлөг”, "Бүдүүн харгайт”, "Нарийн харгайт” зэрэг түүхт газрууд болон "Гурван хүүхэд уул”, "Уушги улаан уул”, "Дашваанжил" уул зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай танилцсан байна.