Түүнийг Нийслэлийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Ш.Сүхбат хүлээн авч тус прокурорын газрын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна.
Уулзалтын үеэр Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар, Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Найгалдорж, ХБМБАХТ 1 дүгээр хэлтсийн дарга Ж.Ариунаа нар Жон-Кристоф Муллер-тэй ажил хэргийн ярилцлага өрнүүлж харилцан санал солилцжээ.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын прокурор, ажилтнуудтай уулзаж, Монгол, Франц улсын прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, хяналт, чиг үүргийн ижил төстэй болон, ялгаатай зүйлүүдийн талаар харилцан ярилцаж, дурсгалын зураг авахуулсан ба Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал түүнд дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба