ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2 ДУГААР БҮСИЙН “СПОРТЫН БАГА НААДАМ-2016” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2 ДУГААР БҮСИЙН “СПОРТЫН БАГА НААДАМ-2016” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2016 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсын Прокурорын байгууллагын 2 дугаар бүсийн "Спортын бага наадам-2016” тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн прокурорын газрын нийт 70 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, олс таталт, буухиа гүйлт, биллъярдгэсэн нийт спортын 8 төрлөөр, 138 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс "Тэргүүн” байрыг Өвөрхангай аймгийн прокурорын газрын баг тамирчид эзэлж "Шилжин явах цом”-ын эзнээр тодорчээ.

Ийнхүү Өвөрхангай аймгийн прокурорын газрын баг тамирчид тус тэмцээнд 2 дахь удаагаа тэргүүлж "Хошой аварга" болж байгаа юм.