\"ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН МЕНЕЖЕРТ ЗОРИУЛСАН УДИРДАХУЙН ЛАВЛАХ” НОМ ГАРЛАА

A- A A+
\

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга доктор П.Эрдэнэбат албан хэрэгцээнд зориулан "Хууль зүйн салбарын менежерт зориулсан удирдахуйн лавлах” ном гаргасан байна.

Уг номонд удирдахуйн тухай ойлголтууд, хүний нөөц-эрх мэдэл, орон тоо бүрдүүлэлтийн мөн чанар, зорилго, удирдах ажилтныг сонгож авах ба үнэлэх, тэдгээрийг сургах, мэргэшил дээшлүүлэх зэрэг ойлголтын талаар цогц байдлаар тусгасан нь удирдах ажилтнуудын өдөр тутмын гарын авлага болох ач холбогдолтой бүтээл болжээ.