СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

Сүхбаатар аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдад аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Уг ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл сэдвүүдээр Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах бүлгийн сурагч, багш нарт яриа танилцуулга хийж харилцан ярилцах хэлбэрээр сургалт зохион байгуулсан ба ГХУС ажлын талаар гарын авлага тараажээ.

Мөн энэ үеэр сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж шалгалт хийсэн байна.