ПРОКУРОРУУД БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс санаачлан Прокурорын байгууллагын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт Прокурор нь амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд нь шууд тулгарсан гэмт халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй гэсэн заалтыг үндэслэн "Прокурор бие хамгаалах тусгай хэрэгсэлийг хадгалах, ашиглах, хэрэглэхэд анхаарах асуудал" сэдэвт сургалтыг 2016 оны 09-р сарын 20, 21 өдрүүдэд Цагдаагийн байгууллагтай хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны Галт зэвсэг, хүч хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Ганбат сургалтыг явуулж хууль, хяналтын байгууллагуудад нийтлэг хэрэглэгддэг бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгсэл болох бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, гав, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэгдсэн буу, зэргийг хэрхэн хэрэглэх, хор уршиг, үр нөлөө нь ямар байдаг талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Сургалтанд Нийслэлийн 6 дүүрэг болон Нийслэл, Тээврийн прокурорын газрын нийт 150 прокурор, туслах ажилтнууд хамрагдаж өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа.