ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ОРОН  НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Сүхбаатар сумын багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь хорооны ахлах мэргэжилтэн, "Сэлэнгэ амьдрах сайхан” төрийн бус байгууллагуудыг хамруулсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцье” сэдэвт зөвлөгөөнийг 2016 оны 09 дүгээр сарын 21–ны өдөр зохион байгуулжээ.

 

Зөвлөгөөнийг аймгийн прокурор Ж.Мөнхжаргал удирдан явуулж аймгийн хэмжээнд 2016 оны эхний 08 сарын байдлаар үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийгхэлэлцэж цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулах, мэдээллийг бодитой шуурхай хүргэж байх, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил боллоо гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэсэн байна.

Зөвлөлгөөнд оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийг бууруулах талаар аймгийн төр захиргааны байгууллага болон нийт иргэдэд хандаж ‘’Уриалга‘’ гаргахаар шийдвэрлэсэн байна.