ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН УРГАЦАА ХУРААЛАА

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН  ХАМТ ОЛОН УРГАЦАА ХУРААЛАА

 

Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн прокурорын газраас 2015 онд хураан авч, хадгалсан төмс хүнсний ногооны үрээ 2016 оны 05 дугаар сард тус аймгийн Жаргалант сумын нутагт 1 га талбайд дахин тарьж ургуулсан ба 2016 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд ногоогоо хураан авах ажлыгзохион байгуулжээ.

Аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа жилийн төмс хүнсний ногооны хэрэгцээг хангаж ажиллах, улмаар байгууллагадаа туслах аж ахуйтай болохоор тавьсан зорилтоо хэрэгжүүлэн ажилласны үр дүнд өмнөх онд 8 орчим тонн төмс хүнсний ногоо хураан авч байсан бол энэ онд 10 гаруй тоннтөмс хүнсний ногоо хураан авсан байна.

.