Энэ үеэр ахмад ажилтан Р.Бадмаа нь шинээр томилогдон ажиллаж буй прокурор, ажилтнууддаа амжилт хүсч зөвлөгөө өгөн ажлын туршлага, арга барилаасаа хуваалцсан байна.
Р.Бадмаа нь 1981 онд Хууль цаазны дунд сургууль,1992 онд МУИС-ийг тус тус эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1981 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар томилогдон очиж ажилласнаар ажлынхаа анхны гарааг эхэлсэн байна.
1984 оноос 1989 оны хүртэл Хэнтий аймгийн шүүхэд шүүгч, 1997-2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дүүргийн 2 дугаар прокурорын газар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Улсын Ерөнхий Прокурорын газруудад тус тус хяналтын прокуророор ажиллажээ.
Ажиллах хугацаандаа "Хууль зүйн тэргүүний ажилтан”, "Прокурорын тэргүүний ажилтан”, "Хөдөлмөрийн хүндэт медаль”, "Алтан гадас одон” болон бусад шагнал, урамшууллаар шагнагдаж байсан байна.
Мөн Тайвань, ОХУ, Турк, БНХАУ зэрэг улс орнуудад мэргэжил дээшлүүлэх курс семинарт суралцаж байжээ. Тэрээр төрийн байгууллагад 25 жил тасралтгүй ажиллаад гавьяаныхаа амралтанд гарч байгаа юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба