ЗАВХАН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн хуульчдад хүргэх, зарим хуульчдын үүргийн биелэлтийг хангуулах, орон нутгийн салбар зохицуулагчийг томилох, 2016 оны хуульчийн үргэжилсэн сургалтыг 2016 оны 09-р сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт зохион байгуулж байна.

Сургалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, Үндсэн хуулийн эрх зүй, Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал, Нотлох баримт зэрэг сэдвүүдээр явагдаж байгаа бөгөөд Завхан аймгийн прокурорын газрын прокурорууд болон бусад хуульч нар бүрэн хамрагдаж байна.