Аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Заамар, Эрдэнэсант сумдын "Хэсгийн төлөөлөгч нарын хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх”, болон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил”-ыг тус тус шалгасны гадна тухайн сумдад үйлдэгдсэн хугацаа сунган, удаашран шалгагдаж байгаа, ээдрээ төвөгтэй, онц хүнд, хүнд хэргүүдийн байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцсон байна.
Шалгалтаар Заамар, Эрдэнэсант сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тухайн сумдад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гарсан зөрчил зэргийг судалж, түүнд үндэслэн ажлаа төлөвлөж ажиллаагүй нийтлэг зөрчил илэрсэн байна.
Мөн энэ үеэр Архидан согтуурахтай тэмцэх болон Тамхины хяналтын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, прокурорын мэдэгдлийн биелэлттэй газар дээр нь танилцаж ажилласан байна.
Тус аймгийн прокурорын газраас шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулхаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба