ХАМТАРСАН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулсан "Чингэлтэй дүүргийн гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн зөвлөлдөх уулзалтанд” тус прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Н.Ганбат оролцож тус дүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг танилцуулсны гадна цаашид гудамж, байрны эргүүлүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгчээ.

 

Энэ үеэр оролцогчдын зүгээс асуулт асууж хариулт авах байдлаар харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил болсон байна.

Тус прокурорын газар 2016 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи, санаачлага гарган бусдыгаа хошуучлан ажилласан нэр бүхий 5 олон нийтийн эргүүлийг Дүүргийн прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.