Шалгалт хийсэн хугацаанд гаалийн улсын байцаагч нараас 204 хүнд торгуулийн арга хэмжээ авч захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба торгуул оногдуулахдаа хуулийн зүйл заалтыг буруу бичдэг, шийтгэвэр бичихээс 1-2 хоногийн өмнө торгуулийн мөнгийг төлүүлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын дүнг гаалийн газрын удирдлага болон байцаагч нарыг оролцуулан танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба