АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДЫН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДАЛД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДЫН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДАЛД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

Баянзүрх дүүргийн прокурорын газар 3 дугаар улирлын төлөвлөгөөний дагуу албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтаар тус прокурорын газрын хяналтанд байгаа 13 ялтны ажлын байран дээрээ байгаа эсэх, холбогдох гэрээнд заасан ажил хийж байгаа эсэх, цаг ашиглалтын байдлыг газар дээр нь шалгахад ноцтой зөрчил илрээгүй, холбогдох хууль, журмын заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байжээ.