Сургалтанд анги тус бүрээс 2 сурагчийг эцэг эхийн төлөөллийн хамт нийт 60 гаруй сурагч оролцсон ба тус сургуулийн дромм талбай дээр зохион байгуулсан арга хэмжээнд хүүхдүүд идэвхи санаачлагатай оролцсон байна.
Замын хөдөлгөөний дүрмийн талаар сурагчдад практик дээр таниулсанаар өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй энэ талаар анги хамт олон, найз нөхөддөө мэдээлэл хийх юм.
Сургалтын дараа хүүхдүүдийн дунд "замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн сурсан бэ” сэдвээр тэмцээн зохион байгуулж, шалгарсан 4 хүүхдийг гарын бэлгээр урамшуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба