БАЯНХОНГОР АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор2016 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллажээ.

Энэ үеэр ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсаны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг "Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ анхаарах асуудал”, "Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт”, ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхэмийн ахлах багш, доктор Н.Мөнхзул "Захиргааны ерөнхий хууль”, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Өнөрмаа "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, "Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгуулсан ба уг сургалтад Баянхонгор аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан байна.

Мөн энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Батболд хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, орон нутгийн хуулийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсоны зэрэгцээ Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон Холбооноос эмхтгэн гаргасан шинэ хуулиудын ном, гарын авлагыг хуульчдад үнэ төлбөргүй олгожээ.

Түүнчлэн Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулж тухайн аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын дунд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Ц.Баярмаа сонгогдсон байна.