Уралдаанд нийт 40 гаруй сурагчид оролцож 42 эссэ ирүүлснээс нэгдүгээр байрт Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч О.Содгэрэл, хоёрдугаар байрт 12б ангийн сурагч О.Анужин, гуравдугаар байрт 12а ангийн сурагч Б.Бадрал нар тус тус шалгарч дурсгалын зүйл болон мөнгөн шагналаар шагнуулжээ.
Уралдаанд оролцсон хүүхдүүдийг аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцуулсны зэрэгцээ "Хүүхэд ба гэмт хэрэг” сэдэвт видео бичлэг үзүүлж харилцсан ярилцсан нь үр дүнтэй ажил болсон байх бөгөөд хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд орохгүй байх, цаашид мэргэжлээ зөв сонгох, прокурорын байгууллагын талаар тодорхой ойлгож мэдэж авахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба