\"ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
\

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 3 дугаар улирлын төлөвлөгөөт ажлын хүрээнд аялал зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 22-с 25-ны өдрүүдэд Улаанбаатар-Дундговь-Өмнөговь-Дэмчогийн хийд-Улаанбаатар гэсэн маршрутаар 3 хоногийн аялал зохион байгуулж нийт прокурор, ажилтнуудаа хамруулжээ.

 

Аялалын явцад байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд болох Говийн догшин хутагт Данзанравжаагийн бүтээн босгосон "Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд”-ийг үзэж сонирхохын зэрэгцээ, Оюутолгой, Тавантолгой компаниудын үйл ажиллагаа, "Энержиресурс” ХК-ний бүтээн байгуулалттай танилцсан байна.

Тэднийг аялалын замд Дундговь аймаг болон Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Сум дундын прокурорын газрын хамт олон хүлээн авч уулзан туршлага солилцжээ.