Сургалт "Франц Улсын эрүүгийн хууль, эрүүгийн процессийн хуулийн зохицуулалт, онцлог, зарим төрлийн гэмт хэрэгт прокурор хяналт тавих онцлог” сэдвийн хүрээнд явагдсанаар прокурорууд 2 улсын эрүүгийн хууль тогтоомжийн талаар харьцуулалт хийх болон Франц Улсын эрүүгийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олж авчээ.
Сургалтын үеэр прокурорууд сонирхсон асуултандаа хариулт авч байсан бөгөөд зочин прокурорын зүгээс сонирхолтой, оновчтой асуулт тавьж, идэвхитэй оролцсоныг магтан үнэллээ.
Сургалтын төгсгөлд прокурорууд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж, түүний ажилд амжилт хүслээ. Сургалтыг үйл ажиллагааг УЕПГ-ын ГХЭЗТ-ны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж орчуулан ажиллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба