АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДЫН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ГЭНЭТИЙН БАЙДЛААР ШАЛГАЛАА

A- A A+
АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН  ЯЛТНУУДЫН ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ГЭНЭТИЙН БАЙДЛААР ШАЛГАЛАА

Баянгол дүүргийн прокурорын газрын III улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дүүргийн "Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг 2016 оны 09 сарын 19-ний өдөр гэнэтийн байдлаар шалгалт хийжээ.

Шалгалтын явцад Тохижилт үйлчилгээний газар ялтныг ажлын байрны жагсаалтад заагдаагүй, нийгэмд ашигтай хөдөлмөр эрхлүүлэх бус харин хувийн болон байгууллагын авто машиныг угаалгах, цагийн бүртгэлийг буруу тооцож ялтанд ял завшуулах зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулахаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд прокурорын шаардлага тус тус хүргүүлсэн байна.