Хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт нээж ахмадууддаа баярын мэнд хүргээд, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлсэн юм.
Тус арга хэмжээнд нийт 130 гаруй ахмад прокурор, ажилтнууд хүрэлцэн ирсэн ба эдгээрийн дотор хамгийн өндөр насыг зооглож байгаа Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад прокурор Ж.Гомбодорж, А.Ядмаа болон Сүхбаатарын одонт ахмад прокурор Н.Сосорбарам нар хүрэлцэн ирсэн нь бид бүхний бахархал болж байлаа.
Энэ үеэр Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудаас ахмадууддаа мэндчилгээ хүргэж урлагийн мастеруудын тоглолтыг үзүүлсэн нь баяр дээр баяр нэмсэн арга хэмжээ болж ахмадууд ч сэтгэл дүүрэн байлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба