Сургалтыг явуулахдаа прокурорууд хувиарлагдсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн чиглэлийн хүрээнд үндсэн хуулийн болон эрүүгийн эрх зүйн тест бөглүүлэх, хичээл заах, тогтоолын төсөл бичүүлэх зэрэг арга хэлбэрээр сургалтыг зохион байгуулж аль болох чанар, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллаж байгаа ажээ.
Мөн дээрх ажлын хүрээнд 2016 оны 09-р сарын 27-ны өдөр захиргааны болон прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудаас эрх зүйн мэдлэгийн түвшинг шалгах 30 асуулт бүхий сонжуур боловсруулан шалгалт авч үнэлэлт, дүгнэлт өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба