МАЛЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МАЛЧДАД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-тай хамтран "Хүлээж суух бус хүрч үйлчлэнэ” уриатайгаар тус сумын 3 дугаар багт намаржаж байгаа газарт малчин иргэдтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ.

 

Энэ үеэр хяналтын прокурор Н.Бадам Прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон эхний 3 сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажил, сумын иргэдээс гэмт хэрэг холбогдож ял шийтгүүлсэн байдал, намар цагт малын хулгайн гэмт хэрэг нэмэгддэг тул малаа хариулагатай, хараа хяналттай байлгах талаар яриа, таниулга хийж ажилласан байна.

Мөн тус прокурорын газраас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, "Архидан согтуурахтай тэмцэх хууль”, "Тамхины хяналтын тухай хууль”-иудаар болон өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хариу өгөх талаар хийж бэлтгэсэн гарын авлага, боршурыг тарааж хууль, суртачилсан ба нийт 50 орчим малчин иргэн хамрагджээ.