СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2016 оны Дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран "Ажлын байр, байгууллага дахь галын аюулгүй байдал болон Газар хөдлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын ахлах дэслэгч Б.Сүмбэрхүү явуулж Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм стандартуудын тухай ойлголт, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга зам, гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийт прокурор, ажилтнуудад танилцуулж, харилцан ярилцжээ.