Энэ үеэр ахмад прокурор өөрийн ажиллаж байх үеийн прокурорын ажлын чиг үүрэг, онцлог, эрх хэмжээний талаар дурсан ярьж, туршлагаасаа хуваалцан, залуу прокурор, ажилтнууддаа хандан хуулиар хүлээсэн эрхэм хүндтэй, нэр төртэй албаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж прокурорын байгууллагын нэр хүндийг өргөж явахыг онцлон захисан байна.
Үнэтэй зөвлөгөө өгсөн ахмад прокурор Б.Пүрэвсүрэнд Аймгийн прокурор Г.Лхагвасүрэн талархал илэрхийлж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба