ТЭЭВРИЙН ПРОКУРОРУУД “ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ-ПРОКУРОР” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРУУД  “ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ-ПРОКУРОР” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Тээврийн Прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газрын "Сургалтын төв"-тэй хамтарч "Хэргийн газрын үзлэг-прокурор” сэдэвт сургалтыг нийт прокуроруудаа хамруулан зохион байгуулжээ.

Сургалтаар, прокурорууд тус төвийн үйл ажиллагаа, сургалт явуулж байгаа орчинтой танилцуулсны гадна, Монголын Хүний Нөөцийн институтын ерөнхий захирал Б.Бартанбаатар ”Мэдлэгийн менежмент”, Зам тээврийн яамны ахлах мэргэжилтэн А.Энхболд "Монгол Улсын "Замын хөдөлгөөний дүрэм”-ийн зарим заалтуудын тухай”, Хууль сахиулах их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр "Зам тээврийн ослын газарт хэмжилт хийхэд анхаарах асуудал”, Бүгд Найрамдах Солонгос Улсын зөвлөх багш Ну Сан Чэ "БНСУ-ын зам тээврийн гэмт хэргийн мөрдөн шалгах, хяналт тавих үйл ажиллагаа”, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Тэлмүүн "ДНК-ийн шинжилгээгээр гэмт хэргийг илрүүлэх нь” Одорлогийн ухааны магистр, судлаач багш С.Нармандах "Үнэрийн тухай ойлголт, гэмт хэрэг илрүүлэхэд албаны нохойг хэрхэн ашиглах нь” сэдвүүдээр сургалт явуулсан нь прокуроруудын онол болон практикийн мэдлэгийг батжуулах, шинэ мэдээлэл олж авахад ач холбогдолтой сургалт болжээ.

Тус сургалтын төв нь хулгай, зам тээврийн осол, галдан шатаах, хорлон сүйтгэх болон бусад гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, үзлэг хийх хиймэл орчин, эфирийн соёл, илтгэхур чадварыг сайжруулахад чиглэсэн студи зэргийг байгуулсан нь суралцагсдад танхимын хичээлээр олгох онолын мэдлэгийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн практик сургалт зохион байгуулахад үр дүнтэй болсон байна.