ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН БАГА НААДАМ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН БАГА НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын бага наадмын Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудын дундах тэмцээн өнөөдөр буюу 2016 оны 10-р сарын 10-ны өдөр эхэллээ.
Прокурор, ажилтнууд 2016 оны 10-р сарын 10-13-ны өдрүүдэд Шатар, даам, 4/100 метрийн гүйлт, Ширээний теннис, Биллъяард, Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталт гэсэн спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Өнөөдөр Шатар, даам, 4/100 метрийн гүйлтийн тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа.

Шатрын тэмцээнд

1-р байр : БЗД-ын прокурорын газрын жижүүр Б.Доржсүрэн

2-р байрт : УЕПГ-ын ХБМБАХТХ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан

3-р байрт : Нийслэлийн прокурорын газрын ЯЭАХТХ-ын дарга Н.Найгалдарж

Даамны тэмцээнд

Ахмадын хороо : ахмад прокурор М.Дэлгэрнасан

Баянзүрх дүүргийн прокурорын газрын бичиг хэргийн эрхлэгч : Б.Болормаа

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл

4/100 метрийн гүйлтийн тэмцээнд

1-р байрт : Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар

2-р байрт : Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар

3-р байрт : Нийслэлийн прокурорын газар тус тус шалгарлаа.

Тэмцээн 2016 оны 10-р сарын 11-ны өдөр Ширээний теннис, Биллиардын тэмцээнээр үргэлжилнэ. Тэмцээнд оролцож байгаа прокурор, ажилтнууддаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.