ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН БАГА НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН БАГА НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын Ерөнхий Прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спортын бага наадам"-ын Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудын дундах тэмцээн 2016 оны 10-р сарын 10-ны өдөр эхэлж эхний тэмцээнүүд амжилттай үргэлжилсээр байна.

Өчигдөр буюу 2016 оны 10-р сарын 11-ны өдөр Нийслэлийн 8 дүүргийн прокурор, ажилтнууд Ширээний теннис, Биллъяардын тэмцээнээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Үүнд

"Ширээний теннис" ганцаарчилсан эрэгтэй төрөл

1-р байрт: БЗД-ийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Д.Дамдинсүрэн

2-р байрт: Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар

3-р байрт УЕПГ-ын Орлогчийн туслах ажилтан Б.Батсүх

"Ширээний теннис" ганцаарчилсан эмэгтэй төрөл

1-р байрт Тээврийн прокурорын газрын орлогч Д.Сарантуяа

2-р байрт Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа

3-р байрт УЕПГ-ын хяналтын прокурор П.Бадамгарав

"Ширээний теннис" хосын төрөл

1-р байрт БЗДПГ-ын Тамгын хэлтсийн дарга Д.Дамдинсүрэн, Хяналтын прокурор С.Солонго

2-р байрт Тээврийн прокурорын орлогч Д.Сарантуяа, Туслах прокурор Ц.Дагвадорж

3-р байрт УЕПГ-ын хяналтын прокурор П.Бадамгарав, Туслах ажилтан Б.Батсүх

Биллъяард эрэгтэй

1-р байрт: Тээврийн прокурорын газрын туслах ажилтан Г.Түвшинбаяр

2-р байрт: УЕПГ-ын хяналтын прокурор Д.Баярмагнай

3-р байрт: Хан-Уул дүүргийн прокурор Ү.Содномцог

Биллъяард эмэгтэй

1-р байрт : Тээврийн прокурорын газрын програмист Э.Анударь

2-р байрт : УЕПГ-ын нууцын мэргэжилтэн-операторч О.Ганбадрах

3-р байрт: Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал нар тус тус амжилттай оролцлоо.

Тэмцээн өнөөдөр "Гар бөмбөг"-өөр үргэлжлэх ба Буянт-Ухаа спорт цогцолборт 13.00 цагт эхэлнэ. Хамт олноо төлөөлөлөн оролцож байгаа нийт прокурор, ажилтнууддаа баяр хүргээд амжилт хүсье.